n

Зөрүүд хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?

2012-03-26,

Зөрүүд хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?

2010 оны 3 сарын 25
Хүүхдийн зан ааш, авир төрх нь ихэнхдээ ээж аавын зан чанараас хамаардаг. Зарим тохиолдолд хүүхдийн зан ааш удамшиж ирсэн байдаг.
Зөрүүд зантай хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдийн маань зөрүүд зан удмынх гэдэг. Үнэхээр удамшсан байлаа ч хүүхдийг тэр чигээр нь орхиж болохгүй. Тэгвэл зөрүүд хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?
-Хүүхэддээ "Боль, болохгүй" гэх мэт хориглосон үгийг ширүүн дуугаар бус зөөлөн аясаар хэлж ойлгуулах хэрэгтэй.
-Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи.
-Эсвэл гаргаж буй ааш занг нь дууриаж үзүүлэх аргыг хэрэглэж болно.
-Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж хувирна.
-Зөрүүд хүүхэдтэй аль болох зөөлөн харьцах хэрэгтэй.
-Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган таниулж өгөх аргаар хүмүүжүүлбэл сайн хүүхэд болно.
Мөн хоолоо идэхгүй зөрүүдлэвэл идүүлэх гэж хүчлэх хэрэггүй.  Эцэг эхчүүд ямар нэг аргаар түүнийг хооллох гэж оролдох тусам хүүхэд өгсөн бүхнээс татгалзан ярвайх болно. Хүүхэд идэх хүсэлгүй л байгаа бол өгөх хэрэггүй. Цай хоол бэлэн гээд урд нь тавиад л орхи. Хүүхэд өөрөө хүссэн үедээ хоолоо хэнээр ч хэлүүлэлтгүй иднэ.Нярай хүүхэд хүртэл идэх хүслээ ойлгуулж дөнгөдөг. Үнэнийг хэлэхэд хүчээр хооллох нь ямар ч сайн үр дагавар авчирдаггүй. Эцэг эхчүүд хүүхдээ гуйж ятгах, эсвэл загнаж хүчээр тулгах бүртээ хүүхдийн сэтгэл зүйд зөрүүд зангийн үрийг тарьж байдаг. Хожим нь хүүхэд өөрт нь тухайн үйлдэл хортой байхад хүртэл зөрж зүтгэдэг ухаан муутай нэгэн болчихно. Хүүхдийг хүчээр хооллох нь ирээдүйд боолын хөдөлмөр эрхлэх хүнийг бэлддэг гэж сэтгэл судлаачид шоглодог байна. Учир нь ийм хүүхэд өөрийн хүслийг хатуу хамгаалах чадваргүй болж бусдын хүслийг дагадаг нэгэн болдог гэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax