n

2012-03-26,


Бид өөрсдийгөө сайн ээж гэж бодох дуртай. Бас буруу зүйл хийж байсан ч өөрийнхөө зөв гэж боддог. Бид та бүхэнд хамгийн сайн ээжүүд ч алдаа гаргадгийг доох жишээгээр харуулж байна.

1. Хүүхэдтэй хамт унтах  
Үр чинь хажууд чинь байвал шөнийн 2 цагт ч живхийг нь сольж, хөхүүлэхэд санаа  амар. Гэвч энэ нь хүүхдэд аюултай. Учир нь хүүхэд унтаж байхдаа бүтэх магадлал маш их байдаг аж. Ялангуяа хүүхэд нэг ойтой байхад хажуудаа авч унтахад эх нь нойр муутайгаас хүүхдээ хөхөөрөө дарах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед орныхоо хажууд хүүхдийн орон дээр хүүхдээ унтуулвал санаа зовох зүйлгүй болно. Мөн хүүхдийн хажууд дэр эсвэл чихмэл тоглоом тавих нь осолтой.
Түүнээс гадна нярай хүүхдийг зузаан хөнжлөөр бүтээх болон доош нь харуулж тавьж болохгүй гэдгийг та мэдэх биз ээ.

2. Хүүхдийг орон дээр угжтай үлдээх  
Нярайг бүхэл өдрийн турш, тэр бүү хэл шөнө  угжтай байлгахад аман дотор нь нян үүсч, шүд цоолох хүчил бий болдог аж.
Тиймээс угжихаа багасгаж,  завсраар нь бор хоол өгөх нь зүйтэй.  Шүлс ихээр гоожиход хүчил ялгарах нь багасдаг байна.

3. Хуучин тоглоом болон тавилга  
Эдийн засгийн хямралтай энэ цаг үед  мөнгөө хэмнэж, хүүхэддээ хямдхан хэрнээ гайгүй эдэлсэн  тоглоом, тавилга авсан ээжийг хэн буруутгаж чадах билээ.
Гэвч эдгээр хуучин тавилга, тоглоом сэлт нь нярай хүүхдэд хортой нөлөө үзүүлдэг болохыг судалгаа харуулжээ.

4. Хүүхдэд DVD үзүүлэх
Хүүхдийн ой тогтоолт болон хэлд ороход тустай гэх эдгээр DVD –ыг үзсэнээр таны хүүхэд цөөхөн хэдэн үг л сайн тогтоож бусад хүүхдүүдээс  харин ч хожуу хэлд орно. Учир нь ТВ асаалттай байхад эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харьцах нь багасч, хүүхдийн хэл ярианы хөгжил удааширдаг.  Хүүхэд ТВ асаалттай үед аав ээжийнхээ ярианы зөвхөн 7 хувийг л сонсч чаддаг байна. 

5. Вакцинаас хоцруулах  
Хүүхэддээ гахай хавдар, улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгүүлэхээс татгалздаг эцэг эхчүүд бий. Харин нөгөө хэсэг нь хүүхдээ хугацаанд нь вакцинд хамруулалгүй үлдээдэг.
Хүүхдэд вакцин хийлгээгүйгээс аюултай хэдий ч урьдчилан сэргийлж болох өвчинд өртөмтгий болгож байгаа хэрэг.
Зарим эцэг эхчүүд  нэг дор хэд хэдэн вакцин хийлгүүлэхэд хүүхдийн дархлалыг бууруулдаг гэж ойлгодог нь буруу.
 
6. Хүүхдээ машинд ганцааранг нь үлдээх.  
Та дэлгүүрээс сүү авахын тулд  хүүхдээ машинд ганцааранг нь үлдээж байсан уу? Та магадгүй хэдхэн хором л болно гэж бодож байсан байх.  Аюул нь таны төсөөлж байгаагаас ч илүү байж мэдэх юм. Хүмүүс машин дотор ямар халуун байдагийг  тэр бүр анзаардаггүй. АНУ-д жил бүр энддэг хүүхдийн 30 –аад нь машин дотор унтаагаар нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Энгийн өдөр ч тэр машин доторх температур 10 минутын дотор  гадаанаас 19 градусаар нэмэгддэг байна. Харин 20 минутын дотор пийшэн шиг болтлоо халдаг аж. Хүүхдийн биеийн халуун насанд хүрсэн хүнийхээс даруй 3-5 дахин их байдаг нь ийм нөхцөлд эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

7. Хамгаалалтын малгай өмсүүлэхгүй  байх
Хүүхдийн дугуй хоёр эсвэл дөрвөн дугуйтай байх огт хамаагүй. Хүүхэд дугуйнаас унахад тархи хамгийн их бэртдэг учир хамгаалалтын малгай өмсүүлэх зайлшгүй шаардлагатай. Хамгаалалтын малгай хүүхдэд өмсгөж сургах нь машины суудлын бүс бүсэлж сурахтай яг адил. Багаас нь өмсгөж хэвшүүлэх тусмаа танд ч хүүхдэд чинь ч тустай гэдгийг сана.

8. Усны онгоц болон шүршүүрт хүүхдээ ганцааранг нь үлдээх
Таваас  доош настай хүүхдийн ганцааранг нь усны онгоцонд хэдхэн хором үлдээхэд халтирч унаж бэртэхээс гадна живэх аюултайг гэдгийг анхаар.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax